Дэлхийн цомыг зөгнөсөн нь

Translated into Mongolian (Original version)


Та Паул хэмээх наймаалжийг санаж байна уу? Тэрээр Германы оноолтыг ялна гэж зөгнөөд 2010 оны Дэлхийн Цомын од болсон билээ. Тэрээр мөн финалын ялагчийг ч таасан юм. Евро-2008 хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 13 оноолтын 11-ийг зөв тааснаар түүний амжилт мэдэгдэж эхэлсэн юм. Тэр тэмцээнд оролцсон баг тус бүрийн үндэсний далбаа бүхий хоолтой хоёр хайрцгаас сонголт хийдэг байсан. Харамсалтай нь, тэр нь 2010 оны эцсээр нас барсан байна.

Паул ганцаараа биш байлаа. Харри матар ч 2010 оны Дэлхийн цомын ялагчийг таасан. Түүнээс гадна, тэр хоёр жил дараалан Австралийн Холбооны сонгуулийн үр дүн таамаглах боломжтой байлаа. Гэсэн хэдий ч тэрээр Германы наймаалжид хэзээ ч давж заалдах гомдол гаргаж байсангүй. Сингапурын Мани хэмээх тоть 2010 оны Дэлхийн аваргын бүх тоглолтууд болон хагас шигшээ тоглолтуудыг тааж чадсан ч финалын тоглолтонд Испани, Нидерланд хоёрын хоорондын тоглолтыг амжилттай тааж чадаагүйн улмаас тэрээр илүү байж чадаагүй.

Паулыг эцсийн замд нь үдсэнээс хойш түүний орыг залгахын төлөө томоохон өрсөлдөөн болж байна. Евро 2012 оны үед энэ тоглоомыг гурван амьтан тоглож байв. Польш улсын Краков хотын амьтадын хүрээлэнгийн Ситта хэмээх Энэтхэг заан. Twitter дээр байлдан дагуулсан Украйны Фред хэмжээх өмхий хүрэн. Мөн 3 оноолтын 2-ыг тааж байсан Украйны Фунтик хэмээх зөнч гахай.

Дараагийн Дэлхийн аваргын үеэр Паул Наймаалжны орыг хэн залгах вэ? Италийн үндэсний олон нийтийн радио телевизээр одоо од болоод байгаа Гэгээн Петрийн талбайд Пап лам Франсисын адисласан тоть байж чадах уу? Эсвэл тухайн өдрийн 33 оноолтын тоглолтоос 30-ыг зөв тааж чадсан Германы Нелли заан уу? Mэдээж Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэмжигдсэн хулсны баавгайн бамбаруушын сэтгэлийн хүч чадлыг бүү дутуу үнэлээрэй.

Аморе (Италиар Хайр гэсэн үг) нэртэй Италийн тоть жижигрүүлсэн хөл бөмбөгийн талбай дээр ялж байгаа багийн далбааг сонгох замаар түүний урьдчилан таамаглах юм. Нелли тэдний өмнө байрлуулсан өрсөлдөгч орнуудын туг бүхий торон хаалгуудын аль нэг рүү бөмбгийг өшиглөж оруулах замаар ялагчийг урьдчилан таамаглах аргыг хэрэглэсэн. Түүний оронд хулсны баавгайн бамбарууш бүлгийн тоглолтонд үед тугаар тэмдэглэсэн хайрцагнаас хоол сонгох болон сүүлчийн тойрогт далбаа намируулсан модонд авирах маягаар таах юм.

Таньд гэрийн тэжээмэл амьтан бий юу?
Тэрээр илүү сайн байж чадах болов уу? Яаж?
Тэдний оролдлого ямар байхыг харцгаая!

by Altanbayar

23 Votes
#213 of #1440 in the World
#1 of #1 for Mongolian


Altanbayar's website

Go to the ranking page for Mongolian

Can you translate better?

Join the challenge